Манай улсад жилд 60-70 мянган
хүүхэд мэндэлдгээс 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний ямар нэгэн гажигтай
төрдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл 365 хоногт дунджаар 600-700
нялхас зүрхний ямар нэгэн эмгэгтэй төрж байна гэсэн үг. Гэвч манай улс
эдгээр хүүхдүүдэд тусламж үзүүлэх боломж, бололцоо тэр бүр байхгүй.
Харин гадны эмч нар манай улсад ирж энэ төрлийн эмчилгээг хийж, мэсийн
бус аргаар хагалгаа хийдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Бүр
тодруулбал, тэд 2000 оноос хойш манай улсад үе үе ирж, Монголын эмч
нартай хамтран ажиллах болсон.
Тэдгээрийн нэг нь Улсын Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, “Зүрх сэтгэл” төрийн бус байгууллагын тэргүүн, доктор Көрк Милхоан юм. Тэрбээр Монголд 10 гаруй жил ажиллахдаа 100-гаад хүүхдийн зүрхний гажгийг засчээ. Харин тэрбээр энэ хугацаанд Монголд ажиллахдаа бидний дутагдалтай, буруу хэвшлийн талаар ийн өгүүлжээ.

“Монголчууд их хэмжээний мөнгийг материаллаг зүйлд зарцуулж байна. Тэгсэн хэрнээ эрүүл мэндээ хайхардаггүй. Монгол Улсад баян, хоосны ялгаа их байна. Аливаа улс жигд хөгжихийн тулд дэлгүүр нь ч, эмнэлэг нь ч адилхан цаг үеээ дагаа сайжрах ёстой. Гэтэл Улаанбаатар хотын төвөөр байрлаж байгаа дэлгүүрүүд эмнэлгээсээ хэд дахин илүү хүмүүсийн анхаарлыг татаж байна. Харамсалтай нь эмнэлгүүд нь тийм биш. Тиймдээ ч танайхан гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө урсгаж байгаа” гэжээ.
Энэ нь ч үнэний ортой. Монголчуудын дундаж төвшний амьдралтай иргэд өөрийн эх орондоо эмчилгээ хийлгэж, зарим нь эндээ эмчлүүлэх мөнгө төгрөгөө ч олж чаддаггүй. Гэтэл баячууд нь энд эмчлүүлэхээс илүү гадны улсыг эмнэлгийг зорих нь их.
Тиймдээ ч гадны улсын эмч нар манай улсад ирж ажилладаг. Гэвч тэд өөрсдийнхөө зардлаар сайн дураарай, монгол хүмүүсийн эрүүл мэндийн төлөө зүтгэдэг. Байр, буудал гээд бүхий л зардлаа өөрсдөө гаргаж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тэдэнд жил ирэх тусам бэрхшээл тулгарсаар байдгийг Көрк Милхоан эмч онцолжээ.
Тодруулбал, манай улсын хил гааль янз бүрийн бичиг цаас, баримт сэлт нэхдэг байна. Улмаар хагалгаа хийхээр ирэхэд эмнэлгүүдэд шаардлагатай багаж хэрэгсэл дутмаг байдаг учир өөрсдөө нэг удаагийн эм тариа, багаж хэрэгсэлтэйгээ ирдэг аж. Гэвч гааль, цагдаагийнхан хурааж авах нь энүүхэнд гэнэ. Үүнээс болж хагалгаа хийж чадалгүй буцсан тохиолдол ч их аж.
Гэтэл үүний цаана өвчтэй хүүхдүүд хохирч байгааг манай хууль, гаалийнхан мэддэггүй. Цаашлаад тэднийг Засгийн газрын зүгээс хүртэл дэмжээд өгвөл гадаадын эмч нар үнэ төлбөргүйгээр манай улсын нэлээн хэдэн хүүхдийг эмчилж өгөх юм.
Одоо бол тэд энэ мэтээр ирэхээс жийрхэж, жил ирэх тусам ирэх нь багасах байх гэсэн төлөвлөгөөг хүртэл гаргаад сууж байгаа сурагтай шүү.
Доктор Көрк Милхоаны шүүмжилж хэлсэн бас нэгэн зүйл олныг анхаарлыг татав. Түүнийхээр бол ЭХЭМҮТ-д өчнөөн тэрбум төгрөгөөр Катетрийн лабортари нээсэн явдал том алдаа гэв.
Тодруулбал,
“танайд хэн хэрхэн ажиллах нь бус тууз хайчлах нь чухал юм байна.
Саяхан ЭХЭМҮТ-д өчнөөн тэрбум төгрөгөөр Катетрийн лабортари нээсэн гэж
би сонссон. Яагаад бид тэнд очиж ажиллахгүй байна вэ гэвэл тэнд мэс
заслын алба алга. Зүрхний мэс засал ч байхгүй. Ийм тохиолдолд хэзээ ч
Катертийн лабортарид мэс ажилбар хийх ёсгүй. Энэ бол олон улсын жишиг.
Яагаад тийм их хэмжээний мөнгө зарцуулж, энэ лабораторийг нээснийг
мэдэхгүй. Миний харж байгаагаар түүнийг жилд нэг юм уу, хоёр удаа л
ашиглах байх” гэв.
Энэ мэт манайхан өөрсдийн дутагдлаа гадныханд харуулж, мөн гадныхныг улс оронд нь хэрэгтэй зүйл хийхэд тусламж дэмжихээсээ илүү хааж, боож байгаад иргэд ч бухимдалтай байгаа юм.

ашиглах байх” гэв.Энэ мэт манайхан өөрсдийн дутагдлаа гадныханд харуулж, мөн гадныхныг улс оронд нь хэрэгтэй зүйл хийхэд тусламж дэмжихээсээ илүү хааж, боож байгаад иргэд ч бухимдалтай байгаа юм.

Сэтгэгдэл (11)