МХЕГ-ын дарга Д.Батмөнх энэ сарын 1-нд Барилга, хот байгуулалтын яаманд албан тоот илгээн, "Зуншин" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа. Уг шаардлагад "2014 оны нэгдүгээр сарын 7-нд "Макс өргөө" ХХК-ийн захиалгаар "Зуншин" ХХК-ийн гүйцэтгэж байсан оффис, зочид буудлын барилга дээрээс дүүжин өргүүрийн нэг талын тулгуур хөндөл төмөр автомашин дээр унаж, хүний амь хохироосон. "Илсон деволопмент" ХХК-ийн захиалгаар "Зуншин" ХХК-ийн гүйцэтгэж байгаа "True L" орон сууцны хотхоны барилгын тухайлсан обьектын тусгай зөвшөөрлийг танай яамнаас 2014 оны тавдугаар сарын 21-ний 2/1725 тоот албан бичгээр дэмжиж үйл ажиллагааг нь үргэлжлүүлснээр дахин хүний амь нас хохирсон. Цаашлаад "Макс Өргөө" ХХК-ийн захиалгаар "Зуншин" ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын гуравдугаар давхраас хүн унаж, гэмтсэн осол удаа дараа гараад зогсохгүй "Камдер" ХХК-ийн захиалгаар "Зуншин"-гийн барьж байсан орон сууцны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байгаа юм. Тиймээс МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоосон талаараа албан бичигт дурджээ.Д.Дуулим























































Сэтгэгдэл (1)