Дорноговь аймгийн Дэргэдэх сумын нутаг Засаг Чандмань уулын баруун урдаас алт гарч эхэлсэн байна. Одоогийн байдлаар их хэмжээний алт гаргаагүй ч нутгийн иргэд нөхөрлөл байгуулан тэндээс алттай шороо аван угааж байгаа аж. Албан бус мэдээллээр одоогоор 100 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Нутгийн иргэд өдөрт 5000, өөр аймаг, сумаас ирсэн хүмүүс 10000 төгрөгөөр алттай шороо аван угааж байгаа гэнэ.





















































