Хууль зүйн яаманд 2014 оны 9 дүгээр сард нийт 85 өргөдөл гомдлыг иргэдээс ирүүлсэн байна. Үүнээс 60-ыг нь шийдвэрлэж, хариу өгч, холбогдох газрууд руу шилжүүлэн шийдвэрлэж, 25-ыг хянан шалгаж байна. Харин 2 өргөдлийн шийдвэрлэлтийн хуулийн хугацааг хоцроосон байна. Засгийн газрын иргэдээс мэдээлэл хүлээж авах 11-11 төвөөр дамжуулан Хууль зүйн яаманд өнгөрсөн сард нийт 46 асуулт, хүсэлт, гомдол, шүүмжлэлийг иргэд ирүүлжээ. Үүнээс 31 нь санал, 10 нь гомдол, 3 нь шүүмж, 2 нь өргөдөл байжээ. Эдгээрээс 14-т нь хариу өгөөд байна гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ. 























































Сэтгэгдэл (1)