Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүний туслах М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. М.Тулгын хувьд нурууны хүнд өвчтэй, бие нь тааруухан байгаа учраас батлан даалтад гаргах хүслээ ар гэрийнхэн нь өмгөөлөгчөөр нь дамжуулан гаргаад байгаа. Гэвч түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан тул өмгөөлөгч Ц.Баасандорж ХЭҮК-т гомдол гаргажээ.






















































