2014.10.5, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР
ЧӨДӨР ОДТОЙ, ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2014.10.5, Ням гараг
Наран ургах шингэх: 07.15-18.35
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.























































