14 хоногийн дараа эхлэх “Инчеон-2014” паралимпийн наадамд манай улс спортын 9 төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл ажилтан нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар бэлтгэж байна. Харин тамирчдад дэмжлэг үзүүлэх зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас гаргах болжээ.

Энэ удаагийн паралимпийн Ази тивийн XI наадамд манай улс анх удаагаа суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд оролцох юм.























































