Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүн хар тамхины хэргээр өнгөрсөн нэгдүгээр сард эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа. Тэднийг хар тамхи олж авч, будад борлуулан, хэрэглэж байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм. Уг хэргийг анхан шатны шүүхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард шийдвэрлэж С.Цогт хоёр жилийн ял оноосон. Харин бусдад нь 3.5 жилийн ял оноосон юм. Улмаар тэд давж заалдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх болсон. Тэгвэл уг хэрэг дахин шүүхэд шилжсэнийг албаны эх сурвалж мэдээллээ.Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (2)