Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн аминд хүрсэн Х.Халаар нарын хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцжээ. Шүүгчид Х.Халаарт 25 жил, Х.Сапаргалий, Х.Сайгаш нарт хоёр жилийн ял оноож тэнсэн харгалзсан байна. Уг хэргийг өнгөрсөн зургаадугаар сард шүүж Х.Халаарт 23 жилийн ял оноосон ч давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа ингэж шийдвэрлэжээ.Д.Ундрах /24tsag.mn/























































