Өнгөрсөн сарын 26-ны өдөр Шар хадны эмнэлгийн хашаанд дээрмийн хэрэг гарчээ.Тодруулбал, хэргийг 13-17 насны дөрвөн хүүхэд бүлэглэн үйлдээд, газар дээрээ баригдсан байна. Тэдний хоёр нь 15-тай хүүхдүүд аж. Тус дээрмийн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа бөгөөд хүүхдүүд нэгнээ уруу татагдаж, элдэв гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгааг анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/























































