Казакстаны "Bek Air" компани Астана-Усть-Каменогорск Баян-Өлгий хотын чиглэлд энэ сарын 04-нөөс эхлэн тогтмол шууд нислэг үйлдэж эхэлжээ. Энэ тухай Казакстаны www.trenf.az сайтад мэдээллэсэн бөгөөд хоёр орны иргэний нисэхийн байгууллагууд сүүлийн хоёр гаруй жил яриа хэлэлцээр хийсний үр дүнд ийнхүү шууд нислэг үйлдэж эхлээд байгаа ажээ. Казакстаны Инновац, хөгжлийн яамны эх сурвалжийн мэдээллэж байгаагаар эхний ээлжинд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх бөгөөд зорчигч болон ачаа тээврийн хэмжээ өсөхөд нислэгийн давтамжаа нэмэх болно гэжээ. 























































Сэтгэгдэл (5)