Буруу эм худалдаалж 16 нярайн эрүүл мэндийг хохироосон "Монос" группийн салбар эмийн сангийн эм найруулагч Э-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байсан юм. Уг хэргийг өнгөрсөн долоо хоногт прокурорт шилжүүлжээ. Цагдаагийнхан Э-д Эрүүгийн хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Уг зүйл ангиар түүний буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль, эсвэл 3-6 сар баривчлах, гурван жил хүртэл хорих ял оноох юм.Д.Ундрах /24tsag.mn/























































