Залуухан бүсгүй олон байгууллага залилсан гэмт хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд ирлээ. 21 настай бүсгүй та надад залилуулсан бол Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандана уу, утасны дугаар 95989084, 88301061 гэж хэлэх нь халаггүй сууж байх юм. Айж байгаа гэмшиж байгаа юм алга. Дөрвөн сартай жирэмсэн, 2011 онд эрүүгийн хуулийн 148,2-оор ял шийтгүүлж байсан. Одоо намайг хориод өгвөл сайн байна гээд байцаагчдаа хэлээд сууж байгаа С бүсгүй жирэмсэн учраас хоригдоогүй гадуур байцаагдаж байна. Амьдралынхаа гарааг эхлэх 18-н нас хүрээд л залилангийн гэмт хэрэг үйлдээд ял сонсоод явсан, хугацаагаа бүрэн эдлэсэн, гарч ирсэн, дахин залилан хийсэн байх юм. Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (1)