2014 оны аравдугаар сарын 06-ны өдөр буюу өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхины нэг төрөл болох каннабис төрлийн , хууль бус, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамалыг түүж байсан гурван залууг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчиллаа. Сэжигтэн этгээдүүд нь 1986 онд төрсөн Т,Б,Ц гэгч этгээдүүд бөгөөд арав орчим уут буюу 10 кг хар тамхины ургамал түүж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тухайн түүсэн ургамалыг одоогоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөөд шинжилгээ хийлгэж буй юм байна.
Тэднийг цагдан хориод Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192,2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тэднийг цагдан хориод Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192,2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































