
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотноо Чингис хааны онгоныг тахих ёслол энэ сарын 05-ны өдөр болж өнгөрлөө. Ёслолын ажиллагаанд олон мянган өвөр Монголчууд, БНХАУ- дахь бусад Монгол угсаатнууд, жуулчид оролцсон гэж Хятадын албан ёсны эх сурвалж мэдээллэв. Чингис хааны тахилга жилд дөрвөн удаа болдог бөгөөд хаврын тахилгыг цагаан сүргийн тахилга, зуны тахилгыг нуурын тахилга, намрын тахилгыг шүргээ тахилга, өвлийн тахилгыг дашмаагийн тахилга гэж тус тус нэрийддэг ажээ. Намрын тахилга буюу шүрээ тахилга нь жил бүрийн есдүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагддаг ба энэ өдрөөс эхэлж малчид унага татаж, гүү саахаа больж, зэлээ хураан унага даагаа сүрэгт нь тавьдаг ёстой ажээ.
























































Сэтгэгдэл (9)