Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Харин гишүүд цахим парламент төслийн хүрээнд тохижуулсан шинэ тоног төхөөрөмждөө төдийлөн дасч өгөхгүй байгаа бололтой. Товчлуураа буруу зөрүү дарсан хөгтэй явдал ихээр гарч, өөрийнхөө өргөн барьсан саналдаа татгалзсан товчлуур хүртэл дарж хөглөөд байна. Энэ бүх байдлыг зохицуулах гэж УИХ-ын дарга З.Энхболд "Өнөөдөртөө зөвхөн тийм, үгүй гэсэн товчлуурыг дараарай, өөр кноп битгий дараарай" гэж гишүүддээ тайлбарлаж бүр аргаа барахдаа "Дин Дин гэдэг кнопыг битгий дар" гэж амараа аялж үзүүлж гишүүдийг багагүй хөгжөөгөөд авлаа. Монгол-Солонгос хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд КОЙКА-гаас манай улсын парламентын танхимын тоног төхөөрөмжийг шинэчилж өгсөн билээ. 24tsag.mn
























































Сэтгэгдэл (3)