Монгол Улс энэ оны эхний улирлын байдлаар нийт 45.1 сая малтайгаас үхэр 2.9 сая толгой байгаа бол үүнээс үнээ нь 760 мянган толгой ажээ. Хөдөө аж ахуйгаас нийлүүлэх боломжит сүүний нөөц 575 орчим сая литр бол одоогоор үүний 380,8 сая литр нь үнээний сүү юм байна. Тэгвэл монголчууд жилд 460 сая орчим литр сүү хэрэглэдэг. Нийт сүүний нөөц нь хүн амын хэрэглээг бүрэн хангах боломжтой байхад шингэн сүү тээвэрлэлт зах замбараагүй, сүү, сүүн бүтээгдэхүүний бэлтгэл үйлдвэрийн горимд бүрэн шилжээгүйгээс асар их хэмжээний сүү хаягдаж байгаа юм. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжсэн аж ахуйгаар хөгжүүлэх хэрэгтэй ажээ. Хөдөө аж ахуйгаас гарч болох бүх сүүг хаягдалгүйгээр ашиглах боломж нь дээр хэлсэнчлэн эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэх явдал болохыг салбарынхан хэлж байна.























































