Гаалийн байгууллага он гарсаар есдүгээр сарын 30-ны байдлаар гаалийн байгууллага нийт 2578 зөрчил илрүүлж, 378.7 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Нийт эрүүгийн шинжтэй хэргийн тоо 71 удаа гарсан нь өмнөх оныхоос 27-гоор цөөрсөн үзүүлэлт. Харин захиргааны зөрчил өнгөрсөн оны мөн үеийнхээс 417-гоор нэмэгдсэн тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Гааль дээр гарч буй эрүүгийн шинжтэй гэмт хэргийн тоо буурсан ч зөрчил эрс нэмэгдлээ. Нийт зөрчлийн 28 хувь буюу 739 нь татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил байна.
























































Сэтгэгдэл (1)