ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав цагдаагийн зарим удирдлагуудыг сэлгэн томилохоор болсон талаар өнөөдрийн хэвлэлүүд онцоллоо. Тухайлбал, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангаж газрын дарга Ж.Амгалангийн албан тушаалд ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга П.Энхтогтохыг томилох талаар яригдаж эхэлжээ. Хурандаа П.Энхтогтохыг ОНАБХГ-ын даргаар томилсноор НХЖХГ-ын даргын алан тушаалд туслах комиссар Н.Алтанбаганыг томилохоор болжээ. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Эрхэмбаярыг ЦЕГ-ын тусгай ажиллагааны хэлтсийн даргаар тавихаар төлөвлөж байгаа гэнэ.Д.Дуулим
























































Сэтгэгдэл (9)