Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Цагаанцахирт гэдэг газраас гар аргаар ашигт малтмал олборлож байсан 22 настай залуу нүхэнд унаж амиа алдсан байдалтайгаар олджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг нүх борооны усаар дүүрсний улмаас залуу хөл алдсан гэв. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.Д.Дуулим























































