Борлуулагч залуу 15 хоног ор сураггүй алга болсны эцэст хуучин уурхайгаас цогцсыг нь олсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл талийгаач Б.Алтанхуягийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилжээ. Тодруулбал, талийгаачийг БЗД-ийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч хөнөөсөн болохыг тогтоосон байна. Мөн хохирогчийн тээвэрлэж явсан архинуудыг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Сэжигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гражид нуусан байсныг илрүүлсэн аж.
Хэрэгтэн өдгөө үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна. Дээрх гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн гэмт этгээдийн буруутайг тогтоогоод байна. Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д /Шунахайн сэдэлтээр хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (22)