Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэд, хэдэн байцаагч залилангийн гэмт хэрэгт холбогдон Улсын мөрдөн байцаах газрын зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх тасагт шалгагдах болсон байна.Тодруулбал, НМХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.Насанжаргал нэр бүхий нэг байцаагчийн хамт Нисэхийн Навигацийн барилга байгууламжийн асуудлаар хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болсон аж.
Хэргийг УМБГ-ын мөрдөгчид барилгын компаниудтай холбоотой хэргийг шалгаж байх явцад 300 мянган ам.доллар сэжиг төрүүлж эхэлснээр шалгаж эхэлжээ.
Улмаар уг хэрэгт НМХГ-ын байцаагчид төдийгүй, ИНЕГ, ОБЕГ, Үндэсний төв архивын газруудын албан хаагчид холбогдоод байгаа талаар Өглөөний сонин дурджээ.
Д.Дуулим























































