Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар өчигдөр 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 23-26 насны У, А, А гэгч этгээдүүдийг саатуулан шалгасан байна. Шалгахад тэднээс THC төрлийн хар тамхины ургамал гарч иржээ. Тиймээс тэдэнд энэхүү ургамлыг хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн 192.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа юм байна.Д.Ундрах /24tsag.mn/























































