Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Бөхбат: Манай тамирчдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийсэн нь тогтоогдсон

2014-10-09
0
ЖИРГЭХ

    01Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Инчён хотод болсон Азийн спортын 17 дугаар наадмын жүдо бөхийн барилдааны үеэр манай эмэгтэй баг тамирчдын идэж байсан хоолноос хэрэглэсэн ариун цэврийн хэрэгсэл /дамск/ илэрч, хэвлэлээр шуугиан тарьсан. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бөхбат дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг хүргэж байна.

-Үнэхээр харамсмаар, жигшмээр зүйл болжээ. Энэ үйл явдал яг хаана болсон бэ? /Эх сурвалж: www.polit.mn/

-Тамирчдын хувцас солих өрөөнд болсон юм. Өнгөрсөн сарын 20-нд, наадам эхлээд удаагүй байхад манай жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль авсан байдаг. Маш сайн амжилт гаргасан л даа. Тамирчдын идэх хоол хүнсийг Үндэсний олимпийн хороо хариуцаж бидэнд хүргэж өгдөг байсан. Гэтэл тэмцээний хоёр дахь өдрөөс хоол нь ирээгүй. Ямар сайндаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тамирчиддаа дэлгүүрээс бэлэн гоймон авчирч өгөхөв. Тэр гоймонг идээд дөнгөж өл залгах төдий өнгөрсөн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням бүтэн өдөр хоолгүй өнжсөн. Бэлэн гоймонгоор хооллосноос болоод тамирчдын биед эхний удаад урвал өгч, цаашлаад ходоод нь өвдөж эхэлсэн. Үүнийгээ дагаад сэтгэл санаа нь хүртэл унасан. Тэгээд арга ядаад өөрсдөө хоол хүнсээ зохицуулах юм болтол Үндэсний олимпийн хорооны ажилтан бидэн дээр хүрч ирээд, “Маргаашийн хоолыг бас захиалж чадсангүй. Та бүхэнд 100 мянган вон өгье. Үүгээр болгож байх уу” гэсэн. Тэр мөнгөөр 20 тамирчныг хооллоход бэрх биз дээ. Тэгээд зарим нэг нь хувиараа гадуур хооллосон.

-Тэгээд?

-Гурав дахь өдөр нь манай охид багийн барилдааны өмнө өөрсдөө хоол хийж иднэ гээд завсарлагааны үеэр хоол хийж идсэн байдаг юм. Би тэр үед үзэгчдийн суудалд сууж байлаа. Тэгтэл дэлхийн аварга М.Уранцэцэг маань над дээр хүрч ирээд “Бөхбат ах аа ноцтой асуудал гарлаа. Та доошоо өрөөнд ороод ирэхгүй юу” гэв. Тэгэхээр нь би яав, юу болов гэхэд нөгөө асуудлаа хэлж чадахгүй хоолой нь зангирчихсан байсан. Үнэхээр ноцтой юм болж дээ гэж бодоод доод давхрын хувцасны өрөөнд ортол манай охид идэж байсан хоолныхоо үлдэгдлийг надад үзүүлдэг юм байна. Тэгээд тэдний дутуу идсэн хоолноос нь эмэгтэй хүний өдөр тутмын хэрэглэл гарч ирснийгээ надад харуулсан юм. Тухайн үед охидуудын нэг хэсэг нь уйлчихсан, зарим нэг нь бөөлжсөн байдалтай байсан. Тун урвуу царайтай угтсан даа. Би тэр бохир зүйлийг хараад нүдэндээ итгэж ядан огиж орхисон. Би тэр дор нь наадмын зохион байгуулах хороо, жүдо бөхийн тэмцээнийг зохион явуулсан албаны хүмүүс, тэр зааланд хариуцаж ажиллаж байсан хамгаалалтын тусгай хувцастай хүмүүст хандаж үзлэг шинжилгээ хийхийг хүссэн. Ийм бусармаг зүйл спортод байж болшгүй юм. Жигшүүртэй хэрэг. Түүнчлэн БНСУ-ын жүдо бөхийн багш, дасгалжуулагч нарт нь үзүүлж үнэн байдлаа учирласан. Тэднийг энэ зүйлийг хийсэн гэж байгаа юм биш. Цаашид энэ мэт бусармаг зүйл гаргахгүй байх талаас нь анхааруулсан хэрэг. Албаны шаардлага хүртэл өгсөн. Гэвч тэд “за” гэж хэлчихээд нүүрэн дээрээ уучлалт гуйсан хэрнээ бидэнд хариу албан мэдэгдэл ирүүлээгүй. Олимпийн хорооныхон Б.Бат-Эрдэнэ аваргад хандан манай холбооноос гаргасан бичигт гарын үсэг зурахыг даалгасан юм билээ. 

01-Мэдэгдлээ хэнд хаяглаж явуулсан бэ?

-Азийн олимпийн зөвлөл, тэмцээн зохион байгуулах хорооны ерөнхийлөгчид нь хаяглаж явуулсан. Мөн Азийн жүдо бөхийн холбооны албаны бүх хүнд хандсан. Энэ асуудал яаж шийдэгдэхийг би хэлж мэдэхгүй байна. Ийм бусармаг зүйл спортын түүхэнд гарч байгаагүй. Тамирчдын идэж байсан хоолноос өмнө нь хар тамхи, допинг, эм тан илэрч байсан. Гэхдээ ийм жигшмээр бохир зүйл гарч байсан гэж би л лав сонсоогүй юм байна. Албаны хүмүүс нь үүнийг дэвэргэж асуудлыг олон нийтэд зарлахыг хүсэхгүй байсан. Сөрөг мэдээллийг аль болох намжаахыг оролдсон.

-Яагаад?

-Хэдхэн сарын өмнө Солонгост хөлөг онгоц живж, олон хүүхдийн амь нас эрсдэж улс орон даяар олон хоног гашуудлын байдалтай байсан. Энэ орны ард түмэн баяр баясгалангаас нэлээд холдчихсон байсан учраас Азийн наадмаараа бахархал, эв нэгдлээ сэргээх гэж оролдож байсан нь илт. Гэвч энэ мэт асуудал тулгарахад хэвлэл мэдээлэлээр гаргахгүйг хичээж бодлогоор дарж байлаа.

-Та бүхэн тэр бохир зүйлийг баримтжуулсан уу?

-Тэр бохир зүйлийг битүүмжлээд Монголд авчирсан. Тэгээд шинжилгээнд өгсөн. Тэр эмэгтэй хүний өдөр тутмын ариун цэврийн бохир зүйлийг ДНХ-ийн шинжилгээнд оруулахад өчигдөр хариу нь гарч, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл болох нь тогтоогдсон байгаа. Мөн мэргэжлийн хяналтын газарт үлдсэн хоолыг шинжилгээнд өгсөн. Тэр хоолноос халдварт өвчин, хар тамхи илэрч болзошгүй тул сэрэмжлэх үүднээс энд авчирсан. Юутай ч манай тамирчдын идэж байсан хоолноос хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл гарсан болох нь тогтоогдлоо. Хурууны хээг шалгуулахад тээвэрлэлтийн явцад алга арилсан байна гэсэн. Тэр өрөөнд камер байгаагүй юм. Эмэгтэй бөхчүүд хувцсаа сольдог учраас. Үүнийг манай тамирчдын хоолонд хэн хийсэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

-Манай тамирчид тэмцээн зохион байгуулагч орны бөхчүүдтэй яг өрсөлдөхийн өмнө энэ шуугиан гарсан л даа. Та01 бүхэн энэ тал дээр ямар дүгнэлттэй байна вэ. Монголын эмэгтэй жүдочид хэдхэн хоногийн өмнө Челябинскт багийн төрлөөр мөнгөн медаль аваад байсан болохоор энэ тэмцээнд гарцаагүй түрүүлнэ гэж олон хүн хэлж байлаа? /Эх сурвалж: www.polit.mn/

-Манай холбооныхон тамирчид, бусад хүмүүстэй ярьж байхад нэг дүгнэлтэд хүрсэн. Эмэгтэй багийн барилдаан эхлэхээс бүр өмнө өрсөлдөөн аль хэдийнэ ширүүсчихсэн байсан. Манай тамирчдыг дарах гэж маш олон хэллэгээр дарамталж байсны хэлбэр нь үүгээр тодров уу гэж хардаж байна. Энэ тал дээр манай олимпийн хороо улам мэргэшиж ажиллахыг хүсч байна. Ийм хэцүү үед тамирчдынхаа сэтгэл санааг дэмжих ёстой байсан. Би багийн ахлагч нарын дунд шуурхай хуралдаан явуулахыг хүсч, шаардсан. Гэвч шуурхай хуралдаан болоогүй. Тэгээд би Солонгосоос ирэхийнхээ өмнө “Өөр спортын төрөлд энэ мэт тамирчдыг хохироосон зүйл гарахгүй гэх баталгаа байхгүй шүү” гэж сануулсан. Гэвч дараагийн тэмцээнд боксын спортод булхайтай шүүлт олон гарч манай албаны хүмүүс гомдол гаргасан боловч бид хэтэрхий хоцорсон байсан. Үүнээс өмнө сэргийлэх л хэрэгтэй байж шүү дээ.

-Хувцас солих өрөөнд манай тамирчдаас гадна өөр улсын тамирчид байсан уу?

-Тэр өрөөнд ихэвчлэн Солонгосын бөхчүүд байсан гэсэн. Тэгээд тэр хоолыг идээд дэвжээнд гарсан манай охидын сэтгэл санаа маш их унасан байсан гэсэн. Би тэр барилдааныг харж чадаагүй юм. Бараг л зодолдохоос наагуур юм болсон юм гэсэн.

 -Солонгосын жүдо бөхийн холбоо болон зохион байгуулах хорооноос та бүхэнтэй уулзсан уу. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнээс албан ёсоор уучлалт бол гуйсан байсан?

-Солонгос улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч уучлаарай гээд 20 гаруй удаа хэлж байна лээ. Зохион байгуулах хорооноос уучлалт гуйж Монгол руу нисэхээс цагийн өмнө эмэгтэй жүдочдод гарын бэлэг өгсөн.

Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлсэн. "Би уучлалтыг хүлээж авахгүй. Манай эмэгтэй жүдочдын хувьд насан туршид нь муухай дурсамж үлдээлээ. Үүнийг амархан мартахгүй биз" гэж л хэлсэн дээ. Манай зарим жүдочид "Энэ бол их спорт шүү дээ. Бид нарыг ингэтлээ үзэн яддаг юм уу" гээд хэлж байгааг сонсоход надад хэцүү л санагдсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочинф (182.160.3.215)
    Дипламот харилцаагаа түр түтгэдзүүлээд үзэхгүй юу дөө
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
    6 цаг 16 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
    6 цаг 55 мин
  • ХХБ Paradise City Hotel & Resort-той хамтын ажиллагаагаа эхлүүллээ
    7 цаг 20 мин
  • Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
    7 цаг 27 мин
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
    7 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 45 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 56 мин
  • Чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог гишүүд
    8 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Гаитийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    8 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Панамын шигшээ багийн бүрэлдэхүүн
    8 цаг 15 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасаогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    9 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    9 цаг 53 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Колумбын шигшээ багийн бүрэлдэхүүн
    9 цаг 59 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Эквадорын шигшээ багийн бүрэлдэхүүн
    10 цаг 6 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бүгд Найрамдах Конгогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    10 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кабо Вердегийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    10 цаг 17 мин
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
    12 цаг 29 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    12 цаг 30 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    12 цаг 38 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Өмнөд Африкийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    12 цаг 58 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК