Дархан-Уул аймагт өчигдөр “Минж проперти” ХХК-ийн барьж буй “Парк” хотхоны барилга дээр ажиллаж байсан гурван залуу барилгаас унасан байна. Тэд өргөгч цамхаг дээр ажиллаж байсан бөгөөд тросс тасарсны улмаас есөн давхараас цамхагтайгаа доош унажээ. Нэг нь газар дээрээ нас барсан бөгөөд үлдсэн хоёр нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Д.Дуулим























































