
Өнгөрсөн долдугаар сард уул уурхайн “Clencore” компани мөн салбартаа тэргүүлэгч “Рио тинто” компанитай нэгдэх санал дэвшүүлсэн билээ. Харин “Рио Тинто” энэхүү саналаас татгалзаж “нэгдэн нийлэх нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт бүрэн нийцэхгүй байна” гэсэн мэдэгдлийг хийсэн билээ. Хэрвээ уул уурхайн аварга гегантууд нэгдсэн бол 160 тэрбум ам.доллараас ч өндөр үнэлгээтэй дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани мэндлэх байсныг шинжээчид онцолж байна. “Glencore" компани дахин ийм санал хүргүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ч “Рио Тинто”-гийн хамгийн том хувьцаа эзэмшигч БНХАУ-ын төрийн өмчид “Chinalco”-той холбоо тогтоогоод байгаа ажээ.