ХКН-ийн ерөнхий нарын бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Бүх Хятадын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жинпин намынхаа шинэчлэлийн асуудлаар эрчимтэй дугарах боллоо. Энэ оны 10-р сарын 08-ний өдөр Бээжин хотноо хуралдсан “ХКН 2013 оны 06-р сараас 2014 оны 09-р сар хүртэл иргэдийн төлөө, ажил хэрэгч, ариун чигч” сэдэвтэй намын онол практикын хурал дээр тэрээр намынхаа шинэчлэлийн асуудлыг түлхүү тайлбарласан байна.Тэрээр “намын нэр хүндийг хамгаалж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээж, нам олон нийтийн харилцааг улам нягт гүнзгий болгоход өөрчлөлт шинэчлэл чухал гэдгийг онцлоод өнгөрсөн хугацаанд энэхүү уур амьсгалыг бүрдүүлэх таатай орчин бий болгосон” дүгнэсэн байна. Түүнчлэн намын үзэл суртал, ёс зүйн шинэчлэлтэй холбоотой ажлууд цаашид үргэлжлэх бөгөөд Хятадын нийгмийн харилцаа улам ээдрээ төвөгтэй болсоор байгаа энэ цагт намд шинэчлэл онцгой хэрэгтэй, намын шинэчлэлийг алхам дараатай, бодитой үр дүнтэйгээр урагшуулж улам гүнзгийрүүлнэ" гэдгийг онцолсон байна.
Хатуу үзэл баримтлалтай ХКН-д шинэчлэлийн дуу хоолой сонсдох болсон нь олон улсын анхаарлыг багагүй татаж байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа Хонг-Конгийн бослоготой холбоотойгоор Ши Жинпин намын шинэчлэлийн асуудлыг түлхүү тавьж байгаа гэдгийг зарим эх сурвалж онцолж байна.























































