
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр дөнгөж сая Чингэс хаан нисэх онгоцны буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлд онгоцоор газардаж эх орондоо ирлээ. Түүнийг тус намын удирдлагууд тодруулбал Г.Шийлэгдамба, Ц.Шаравдорж, Н.Удвал, О.Баасанхүү, Н.Батцэрэг, О.Цолмон, Б.Отгонбаяр нарын намын нөхөд нь угтаж авсан байна. Өнөөдөр тус намын гүйцэтгэх товчоо хуралдсан бөгөөд яг одоо МАХН-ын байранд намын гишүүд нь олноор цуглаж хөл хөдөлгөөн ихтэй байгаа гэж эх сурвалж мэдээллэж байна. Н.Энхбаяр эх орондоо долоо хоноод буцах бөгөөд түүний гэнэтийн ирэлтийн талаар бид дэлгэрэнгүйгээр эргэн мэдээллэх болно.
Сэтгэгдэл (13)