Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс барилгын осол буурахгүй байна. Уржигдархан Дархан хотын XIV багт барьж байгаа "Парк таун" хотхоны барилгын 10 давхарт фасадны ажил хийж байсан "Минж проперти" барилгын тулах ажилтан Төв аймгийн Баянчандмань сумын харьяат иргэн амиа алдаж, хамт ажиллаж байсан хоёр хүн хүнд гэмтсэн юм. Тэгвэл хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа "Тунамал үйлс" компанийн аж ахуйн хашаанд агуулахын засвар хийж байсан иргэн шатан дээрээс /5 метрийн өндрөөс/ унаж амь насаа алдсан байна. Д.Ундрах /24tsag.mn/























































