Хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт барьж
байгаа "Тунамал үйлс" компанийн аж ахуйн хашаанд агуулахын засвар хийж
байсан иргэн шатан дээрээс /5 метрийн өндрөөс/ унаж амь насаа алдсан
байна. Мөн Баянзүрх дүүргийн V дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр барьж буй "Шинэ гарьд" компанийн барилгын гадна фасадын ажил гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн харьяат 23 настай залуу 13 давхраас унаж амиа алджээ.Энэ мэт хөдөлмөрийн аюулгүй байдлыг барилгын компаниуд сахиулаагүйгээс залуучууд амь насаа алдсаар байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/























































