Хар сүүлт, цагаан зээр хууль бусаар агнасан хүмүүсийг хилчид илрүүлжээ. Дорноговь аймаг дахь хилийн 0129 дүгээр зурваст энэ сарын 7-нд тус аймгийн харьяат хоёр иргэн хар сүүлт, цагаан зээр агнаж байсныг үйлдэл дээр нь саатуулжээ. Анчид машин, буу, дурангаа бэлдэж ховордсон амьтныг агнахаар тохиролцсон байснаа мэдүүлжээ. Тэд байгалийн 50 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан учир эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Д.Дуулим























































