Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчүүдийн хамгийн том эмзэглэл юу вэ?

2014-10-11
0
ЖИРГЭХ
Эмэгтэй хүний сэтгэлзүйн тухай, тэдний сэтгэлийн ”зовлон” – ихэнхидээ хий зовнилын – тухай үй олон нийтлэл зөвөлгөө, яриа байх. 
Сонин парадокс: Эмэгтэй хүний сэтгэлзүйн тухай, тэдний сэтгэлийн ”зовлон” – ихэнхидээ хий зовнилын – тухай үй олон нийтлэл зөвөлгөө, яриа байх. Эрэгтэй хүмүүст бол сэтгэлийн зовнил бараг байдаггүй гэсэн ойлголт түгээмэл байдаг нь үнэнд нийцэхгүй гэж хэлэх гээд байна, би. Зүгээр л, эмэгтэйчүүд бид өөрсдийгөө эмзэгхэн, сулхан байх ёстой гээд ойлгочихсон учраас айдас, зовнил, сул талуудынхаа тухай ярихаас ичдэггүй байх л даа.
relationship-advice-for-men-1

    Эрчүүд бол огт өөр. Тэд бол эхийн сүүтэйгээ хамт л өөрсдийгөө эр зоригтой баатар байх ёстой гэсэн ойлголтыг тархиндаа шингээсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгээд “нийгэм соёлын хүлээлтийг” биелүүлж чадахгүй байгаадаа зовон дотоод зохицолоо алдана, бүр өөрийгөө хүндлэхээ ч болих нь бий.
Хүүхэд байх үедээ бидний уншдаг байсан бүх ном, үздэг байсан бүх кинонд аз хийморьтой, эрэлхэг эрчүүдийн тухай өгүүлдэг байсан боловч амьдралд бол бүх зүйл хавьгүй ярвигтай хэцүү, хавьгүй сонин байдаг тул нөхрөөсөө номонд гардаг мундаг эрчүүдтэй ижил байхыг шаардана гэдэг нь багаар бодоход – хүүхэд зан. Төсөөлж байсан идеал дүрдээ хүрч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон эр хүнд ямар хэцүү байх нь ойлгомжтой. Гаднах царай зүс нь тэдний хувьд хэзээ ч нэг номерын асуудал болдоггүй, харин каръер болон дурлалын фронт дээрх ялагдал нь эмзэг хүмүүсийг амар тайван амьдрах нөхцөлгүй болгох нь элбэг.
    Өдий цагт ч эр хүнд гэр бүлээ хамгаалж тэжээх үүргийг ногдуулдаг хандлага амь бөхтэй хэвээр байгаа билээ. Орчин үеийн эр хүн буу бариад анд явах шаардлагагүй нь мэдээж, тэгэхээр ядаж л гэр бүлээ тэжээх хэмжээний мөнгө олж ирж чадаж байвал эр хүнд тооцогдоно гэсэн үг. Эхнэр нь нөхрөөсөө илүү цалин авдаг болсноос болж хичнээн гэр бүл салдаг гэж санана? Хамгийн сонирхолтой нь, одоо цагт ч чинээлэг айлын охинтой гэрлэх, өөрөөр хэлбэл анхнаасаа л баян эхнэртэй болох асуудал ердөөсөө ч ичгүүртэйд тооцогддоггүй хэвээр байгаа юм. Гэхдээ эхнэр нь өөрийгөө нөхрөөсөө дээгүүр тавих, миний мөнгө гэж ам ангайх ёс байхгүй, тэгэх л юм бол нөхөр нь өөрийгөө хязгааргүй доромжлогдсонд тооцно, асуудал хаашаа ч эргэж мэднэ.
Эрэгтэй хүүхдийг бага балчир байхаас нь л “чи ирээдүйн түшиг тулгуур” гэсэн бодол суулган хүмүүжүүлдэг. Насанд хүрсэн хойноо энэ талбар дээр ялагдал хүлээгээд ирэхээрээ сэтгэл тавгүйтэх, сэтгэлээр унах зэргээр шаналж эхэлдэг. Баян бус эрчүүд хайртай эмэгтэйдээ бриллианттай бөгж бэлэглэж чадахгүй байгаадаа, гэр бүлээрээ далай руу явж амрах бэл бэнчингүйдээ үнэн сэтгэлээсээ шаналах нь цөөнгүй. Харин нийгэмд жинхэнэ эр хүн гэдгээ харуулж чадахгүй байгаадаа хамгийн ихээр шаналдаг юм.
Саяхан болтол, амжилтын дээд хэмжүүр нь байр, машин,  зуслангийн байшин зэрэг байсан бол, одоо, энэ гурван зүйл хэн хүнд л байдаг зүйл болоод байгаа цагт, дээр өгүүлсэн баялгийн чанар чансаа, үнэ цэнэ нь л гол хэмжүүр болжээ. Тэгвэл зан чанарынхаа онцлогоос болоод мөнгө хийж чадахгүй байгаа хүнд ямаршуухан хэцүүхэн байдаг бол?
Мэдээжийн хэрэг, иймэрхүү зүйлийг огт тоодоггүй, эд баялаг руу тэмүүлэхийг ч хүсдэггүй, өөрийн гэсэн ертөнцдөө жаргалтайхан гэгч нь байж байдаг цөөн хэдэн хүн байдаг л даа. Харамсалтай нь ийм жаргалтай хүн тун цөөхөн байдаг бөгөөд тэднийг бараг хэн ч ойлгодоггүй болохоор гоонь ганцаар амьдралыг туулна. Харин бид, хэдийгээр “аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй” хэмээвч, орчин үеийн тав тухтай амьдралд дассан болохоор сайн дураараа даяанч болон элдэв хэрэглээнээсээ татгалзах тэнхээ яаж байхав дээ…
Ихэнх, уламжлалт үзэл суртлаар хүмүүжсэн, орчин үеийн хатуу шаардлагад тохирч нийцэж чадаагүй эрчүүд, хэдийгээр өнгөн дээрээ “ялагдалаа” тоохгүй байгаа царайлан сэтгэлийн шаналалаа бусдаас нуух авч, хэрэг дээрээ бол маш их эмзэглэн шаналдаг нь харамсалтай. Ийм хүмүүс байр сууриа олох гэж тэмцэхийг хүсдэггүй, мөрөөдлийн хүүхнийхээ төлөө эсвэл баян тансаг амьдралын төлөө өөрийгөө хүчлээд үзье гэж боддог ч үгүй, зүгээр л урсгалаар хөвөн хүндээр санаа алдаад сууж байхыг илүүд үздэг. Баатар байх ёстой эр хүн байж яахин өөрийнхөө сул талыг зөвшөөрөн сэтгэл зүйчид хандахав? Амьтан хүн юу гэх юм?
Ингээд хамгийн сул дорой сэтгэлтэй нь сэтгэлээ тайтгаруулахаар архитай найзлана, нөгөө хэсэг нь аль болох олон хүүхний зүрх сэтгэлийг эзэмдэж “хүүхний тэнгэртэй эр” гэгдэн сэтгэлээ засна. Энэ замаар явахыг хүсээгүй, эсвэл хүсээд ч чадахгүй нэг хэсэг нь зүгээр л дуу чимээгүй, ичимхий жижигхэн хүн болж хувирна. Зарим нэг нь сэтгэл хангалуун байгаа царайлах гэж байдгаараа жүжиглэнэ, эсвэл ойр дотныхоо хүмүүсийг дарамтлах замаар өөрийгөө үнэлнэ.

Эдгээрээс хамгийн аюултай нь – гэр орны дарамтлал. Ажил дээрээ бүтэлгүйтэх тоолондоо гэрийнхэндээ уураа гарган дарамтлах замаар шархаа эдгээнэ.
    Эхнэртээ шууд л материаллаг хангамж, найдвартай тогтвортой байдал зэргийг өгөх ёстой мэтээр эрчүүд боддог. Жинхэнэдээ бол хүүхнүүүдийн ихэнхи нь реалист үзэлтэй байдаг учраас эрүүл ухаантай эмэгтэй хайртаасаа тэнгэрээс од аваад аль гэж нэхэхгүй. Харамсалтай нь нөхрүүд энэ хорвоо дээр хэрхэн амьдрах ёстой тухай үлгэрт хөтлөгдсөнөөс үүдэн амьдралаа бусниулдаг.
Бидэнд бүгдээрэнд нь сул талууд байдаг, дотны хүмүүс маань эмзэг цэгүүдийг маань хамгийн сайн мэддэг. Нэг мэдэхэд л хайртай нөхөр, хайртай эцэг маань сэтгэлийг маань дарамтлагч этгээд болоод хувирчихсан, бид өөрсдийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй олиггүй этгээд гэдэгт бүрэн итгэчихсэн байж байх. Ийм аргаар, баатар болж чадаагүй дайчин өөрийгөө хаан мэт төсөөлж сэтгэлээ засан өөрийгөө үнэд оруулах агаад үүнийхээ төлөө хамгийн ойр дотныхоо хүмүүсийг золиослодог. Уул нь, жинхэнэдээ бол энэ, гэрийнхнийгээ тамлан зовоогч этгээд маань эмзэгхэн сэтгэлтэй хөөрхийлөлтэй амьтан л байхгүй юу. Яг л, ярдаглан уурлах мөртөө толгойг нь илэхэд гомдонгуй уйлдаг хүүхэд шиг. Эрчүүд ерөөсөө хүүхдээс ялгаагүй улс. Нөхөр маань энэ хорвоод өөрийнхөө явах зам, байр суурийг олж чадах эсэх нь эмэгтэйчүүд биднээс ихээхэн шалтгаална. Эхнэр нөхөр хоёр хоёулаа амьдралын бэрхшээлийг мөр зэрэгцэн туулж нэг нэгэндээ түшиг тулгуур болж явах ёстой. Эмэгтэйчүүд бидний хайр эд баялагаас хамаардаггүй биз дээ? Хүнлэг зан, цоглог харц, сайхан инээмсэглэлд нь л “яваад өгдөг” биш үү? Том албан тушаалд хүрч чадаагүй нь огт хамаа байдаггүй бус уу? Үүнийг нөхөртөө байнга хэлж бай! Нөхөртөө хайртай, сэтгэлийг нь шаналгахгүй, гэр бүлээ амар амгалан байлгая гэж хүсч байгаа бол  үүнийг нөхөртөө сайтар ойлгуулж, үйл хөдлөлөөрөө байнга баталж бай. Үүний чинь төлөө нөхөр чинь таныг улам л хайрлан хүндлэх болно!


Эх сурвалж: Emch.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хүмүүст хэрэгтэй (150.129.142.102)
    сайн зөвлөлгөө байна
    2014 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
    3 цаг 53 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
    4 цаг 31 мин
  • ХХБ Paradise City Hotel & Resort-той хамтын ажиллагаагаа эхлүүллээ
    4 цаг 56 мин
  • Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
    5 цаг 3 мин
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
    5 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
    5 цаг 21 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    5 цаг 32 мин
  • Чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог гишүүд
    5 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Гаитийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    5 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Панамын шигшээ багийн бүрэлдэхүүн
    5 цаг 51 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасаогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 22 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Колумбын шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Эквадорын шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 42 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бүгд Найрамдах Конгогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кабо Вердегийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 53 мин
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    10 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Өмнөд Африкийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    10 цаг 34 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК