Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийлсэн яамд хоёр дэд сайдтай байна гэв

2014-10-17
0
ЖИРГЭХ
Албан тушаалд очих гэж яваа хэсэг нь хоорондоо учраа олохгүй байгаа бол ажлаасаа хусуулсан гомдогчид “намайг ингээд гудамжинд гаргачихгүй юм байгаа биз дээ” гэж өр нэхэн Ерөнхий сайдыг зовоож байна.
    Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлаар МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авлаа. Тэд бүх сайд нарын нэрсийг нэгэн зэрэг өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн ҮХХАЯ-ны сайд Л.Түвдэндорж, ЭМЯ-ны Н.Удвал, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл нарт хариуцлага тооцож огцруулах асуудлыг дэвшүүлээд байгаа. Ингэснээр шинээр сайд нарыг томилох асуудал бүтэн долоо хоногоор хойшлох болов. Харин энэ хооронд АН-ын бүлэг фракцуудын дунд шинээр томилогдох сайд нарын тохироо дахин задарч тэмцэл өрнөх болсон нь эрх баригчдад багагүй бэрхшээлийг авчраад байна. Тэд уг нь санал нэгдэж гишүүдээ барьсан дээрээ асуудлаа түргэхэн шиг түрээд явах нь хэрэгтэй байсан. Гэвч асуудал сунжрах тусам шийдэл нь улам ярвигтай болж, дотроо хагаралдах болсон гэдгийг эх сурвалж мэдээллэж байгаа юм.

Өчигдөр төрийн ордноор дүүрэн “хор” явж байна гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр нар хэлсэн үгэндээ онцолсон. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: “Хуйвалдаан арилжаа наймаа хар захын панзны шинжтэй болчихлоо. Чи наашаа орчих, тэр чинь тэгээд урвачихна, намайг дэмж би чамд ийм агентлаг өгнө гэх мэт. Ингэж болохгүй. Хариуцлага тооцох ёстой” гэсэн байна.

Үнэхээр цаг хугацаа сунжрах тусам АН-ынхан сайд нараа томилоход улам хүнд болоод байна. Эвслийнхэн ч мөн хоорондоо зодолдож өдөр өдрөөр сайдад дэвших хүмүүсийн магадлал өсч, буураад байна.

Албан тушаалд очих гэж яваа хэсэг нь хоорондоо учраа олохгүй байгаа бол ажлаасаа хусуулсан гомдогчид “намайг ингээд гудамжинд гаргачихгүй юм байгаа биз дээ” гэж өр нэхэн Ерөнхий сайдыг зовоож байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “А.Гансүх сайдыг яах гэж байна? сайн ажилласан хүнээ гудамжинд гаргачихгүй юм байгаа биз дээ?” гэж асуусан нь хэний дохио зангаагаар донгодож байгааг тод харуулсан явдал болсон гэж дүгнэх хүн цөөнгүй байна. 

А.Гансүх дэд сайдаар үлдэх гэнэ

гансүхЕрөнхий сайдын бүтцээ цомхон болгох санаачлага олны дэмжлэгийг аваад байгаа. Урьд өмнө зургаан яамыг нэгтгэж байсан томоохон бүтцийн шинэтгэл хийгдэж байсан түүхгүй. Харин Ерөнхий сайдын энэхүү санаачлагын үр дүнд цөөнгүй улстөрчид эрх мэдэл албан тушаалаас салах дээрээ тулаад байгаа. Тэдний ихэнхи нь албан тушаалаа өгөх дургүй байгаа. Мөн “манай хүнийг чөлөөлбөл бид хариуд нь зүгээр суухгүй” гэсэн ил шантааж ч газар авах боллоо. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар гомдогсодыг багтаах сав болгож нийлсэн яамдыг хоёр дэд сайдтай байлгах тухай яригдаж эхэлжээ. Өмнө нь С.Баярын хамтарсан Засгийн газрын үед хоёр салбарыг нэгтгэсэн яамд хоёр дэд сайдтай байсан жишиг бий. Энэ жишгийг хэрэгжүүлж хэдэн хүний аазгайг дарахгүй бол албан тушаалын төлөөх цусгүй тулаан намжих шинжгүй болоод байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Зам тээврийн сайд асан А.Гансүх шинээр нийлсэн яамныхаа нэг дэд сайдаар үлдчих санаатай нэлээд идэвхтэй гүйж байгаа сураг байна. Түүний шүглийг О.Баасанхүү чуулган дээр үлээж үзүүлсэн гэж зарим хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Ц.Баярсайхан "гишүүний ажлаа өгсөн ч яахав" гэж байгаа бол Ж.Батзандан дэлбэртлээ уурлажээ

батзанданЗасгийн газрын бүтцийн өөрчлөлтөнд орж ажлаа өгсөн сайд нар бүгд ууртай байгаа гэнэ. Тэдний дунд ажлаа өгөх хүсэлтэй хүн бараг байсангүй. Гагцхүү Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан л аль эрт ажлаа өгөхөөр шийдээд байсан гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байна. Давхар дээлийг тайлах санал хураалтанд оролцохгүй гэсэн бичгийг УИХ-ын даргад илгээж үүнийхээ төлөө намын нөхдөөсөө багагүй зэмлэл сонссон тэрээр багтаа итгэл алдраад удаж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл “Энд байх сонирхол үнэхээр алга, гишүүнийхээ ч ажлыг өгмөөр байна” гэж ярьж яваа гэнэ. Албан тушаалаа өгөхийн хүслэн болж яваа нэгэн байхад албан тушаалгүй хоцорсондоо дэлбэртлээ уурлаж байгаа нэгэн ч байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаар томилно гэсэн аман тохироог намынх нь удирдлагууд хийжээ. Үүнийг сонссон Ж.Батзандан “Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд цаг үеэ олсон зөв шийдвэр гаргалаа. Баяр хүргэе” гэж ирээд л учиргүй намынхаа удирдлагуудыг долоогоод эхэлсэн. Гэтэл түүнд “молиг үмхүүлчихжээ” үүнд тэрээр дэлбэртлээ уурлаж “Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар 1000 дахин огцор!” хэмээн хамаг уураа гаргаж явна.

Л.Болд, Н.Батбаяр нар жагсаалтруу орно

болд батбаярЭдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр бол энэ Засгийн газартаа хамгийн нөлөөтэй байсан нэгэн. Түүний огцруулах асуудлыг МАН-ынхан өргөн барихад АН-ынхан яаж хамгаалж байсан нь үүнийг тодхон илтгэнэ. Мөн хэд хэдэн танхимд сайдаар суусан мэдлэг боловсролын хувьд арай дөмгөр гэгддэг Л.Болдыг сайдаас огцруулсан нь анхаарал татаж байгаа. Тэгвэл тэд дараагийн сонгуульд АН-ын жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэх тохироог намынхаа удирдлагуудтай хийж чадсан гэнэ. Л.Болд Хан-Уул дүүргээс дахин сонгогдохоосоо нэгэнт өнгөрсөн. Тиймээс дараагийн сонгуульд жагсаалтаар л орохгүй бол гарч ирэх газаргүй болсон гэдгийг намынх нь нөхөд онцолж байгаа юм.


Шударга ёс эвслийн бүлэг учраа олж чадахгүй байна


шаравдоржН.Энхбаяр бүх асуудлыг шийдчихнэ гэж байгаа ч тийм биш бололтой. Тэрээр ээж аавтай цагийг өнгөрөөж зав зай гарсан дээрээ хөдөө гарч айраг цагаа эргүүлэн улстөрөөс  түрхэн холдсон гэж эх сурвалж мэдээллэж байна. Харин энэ хойгуур МАХН-ын жижиг цагаан байраар дүүрэн хэрүүл маргаан хор, хов өрнөж байна гэх. Шадар сайд Д.Тэрбишдагвын оронд Ц.Шаравдорж, Г.Шийлэгдамба хоёрын аль нэг нь очихоор хоорондоо тэмцэлдэж байна. Д. Тэрбишдагва ч суудлаа тавих дургүй байгаа нь засгийн газрын долоон сайдыг огцруулахад түүний нэр байгаагүйгээс харагдана. Харин МҮАН-ынхан нэг сайдын суудал авах дээрээ тохирч Н.Батцэрэг гишүүнийг дэвшүүлсэн бол шинээр нийлсэн яамдад нэг дэд сайдын суудал илүү авна гэж МАХН-нд шахалт үзүүлэх болжээ. Энэ мэтээр шинэ бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудал нэлээд ярвигтай үргэлжилсээр байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.123.251)
    Кккк хаха хээ алтанхуЯгаа
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.121.179)
    Yanaa Shiilegdampuu lbitgii boloosoi naadah chn namiinhaa bairiig ynhnii gazar bolgosn arhichin shuu dee naad zahiin ys surtahuun tuund bhgyi Enkbayr nud chih bgaa bailgyi
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
    37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    46 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Өмнөд Африкийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    1 цаг 5 мин
  • О.Цогтгэрэл: Ардын хүүхдийн амь нас яагаад авлигад идэгдсэн засгийн газарт ийм хямдхан үнэлэгдэж байна вэ?
    1 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Ганын шигшээ багийн бүрэлдэхүүн
    1 цаг 27 мин
  • 3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
    1 цаг 35 мин
  • Филиппинд хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван хүн амиа алдаж, сүйрэл болов
    1 цаг 43 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ багийн бүрэлдэхүүн
    2 цаг 3 мин
  • Япончууд Трампаас анимэ дүрүүдээ харамлаж байна
    2 цаг 8 мин
  • Нийслэлийн ИТХ-ын XIII хуралдаан энэ сарын 15, 19-нд хуралдана
    2 цаг 11 мин
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
    2 цаг 37 мин
  • Канадын засгийн газар 16-аас доош насны хүүхдийг сошиал платформ ашиглахыг хязгаарлах хууль санаачиллаа
    3 цаг 11 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
    3 цаг 43 мин
  • Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно
    4 цаг 17 мин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
    17 цаг 26 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын KT болон Woori Bank-тай стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ
    17 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шинэ Зеландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 6 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 15 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Швейцарийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 22 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ?
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ?
  • Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд цагдаа, мөрдөгчдийн үүрэг, оролцоог бэхжүүлнэ
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК