Өчигдөр оройн 23 цаг 29 минутанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байр 2 дугаар орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг хүрэлцэн очиход 2х3 метрийн хэмжээтэй жижүүрийн өрөө, 1-4 давхарын шатны модон бариул шатаж байсныг шуурхай ажиллаж унтрсаан байна.
Уг гал түймрийн улмаас 2 нас 3 сартай хүүхэд угаартсан, нуруу, гэдэсний хэсэг түлэгдсэн байдалтай шатны завсар унасан байсныг олж гарган анхны тусламж үзүүлэн аврагчид ГССҮТ-д хүргэж өгсөн.
Тухайн гал гарсан орцонд утаажилт ихтэй байсан бөгөөд иргэдийг угаартахаас сэргийлэн 43 иргэнийг аюулгүй газарт байрлуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































