Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 11:48 цагт өгснөөр Аврах ангийн Аврах эрэн хайх салбарын гаргахад нэр хаяг тодорхойгүй 20-25 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны байрны гараашийн узелийн өрөөнд халуун ус алдаж тогонд хүн цохиулсан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 03:14 цагт өгснөөр Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад 62 настай, эрэгтэй 380 вольтын хүчдэлд цохиулж нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































