“Шинэ үе” продакшний жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хэлэлцээд Ц.Алдармаад долоон жил 10 хоног, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах шийдвэр гаргаад байгаа. Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч болох Н.Мандах, Б.Дашдорж нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Тиймээс энэ асуудлаар ирэх долоо хоногт албан ёсны тайлбар хийхээр болжээ. Дашрамд хэлэхэд, өчигдөр болсон шүүх хурлын дараа Ц.Алдармааг ар гэрийнхэнтэй нь уулзуулалгүй 461 дүгээр анги руу авч явсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (4)