АПУ ХК-ийн гэрээт борлуулагч Б.Алтанхуягийн цогцсыг Налайхын уурхайн цооногоос олсон билээ. Тэрбээр Хонхор, Гачуурт чиглэлийн хүнсний дэлгүүрт бараа хүргэхээр гэрээсээ гарсан бөгөөд “Хадат мянган” дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн амь насыг нь хөнөөсөн нь тогтоогдож ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдаад байгаа. Гэмт этгээд талийгаачийг Хонхороос Налайх ордог шороон замаар явж уурхайн нүхэнд унагасан бөгөөд унаж явсан автомашинаас эхнэрийнх нь үс гарсан байна. Тиймээс гэмт этгээдийн эхнэрийг гадуур байцааж байгаа аж. Харин ачиж явсан архинуудыг нь гэмт этгээдийн дүүгийн гэрээс хураасан бөгөөд түүний дүүг ч шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































