Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн дарга Ш.Доржпалам, “Эч энд эч” компанийн хооронд үүссэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тодруулбал, тус компани нь Баянгол дүүргийн 10 дугаар хороололд барилгын ажил явуулж байгаа. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгөөний газраас тухайн барилгыг зогсоох акт гаргаад байгаа юм. Хуулийн дагуу барилгын эзэд болон өмгөөлөгчид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан актыг эсэргүүцэн гомдол гаргасан. Улмаар НЕТГ-аас гаргасан акт хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Гэтэл захиргааны хэрэг маргаанд оролцох ёсгүй субьект болох цагдаагийн байгууллагад уг маргаанд хөндлөнгөөс оролцож, барилгын ажлыг явуулахгүй байна. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн дарга Ш.Доржпалам тус барилгын гадна цагдаагийн хамгаалалт тавьж, долоон хоногийн турш барилгын үйл ажиллагааг явуулаагүй байна. Иймд тус компанийн өмгөөлөгч ЦЕГ-т Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн дарга Ш.Доржпаламыг шалгуулах хүсэлт гаргажээ. Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)