Намрын дунд харагчин тахиа сар
Билгийн тооллын 26, Их морь одтой, харагчин гахай өдөр
(Аргын тооллын 10 сарын 19, Адъяа гараг)
Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: жаргал үргэлжид ирэх сайн. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Барилдлага: Арвидах.
Шүтэн барилдлага: Төрөхүй.




















































