2014.10.20, Даваа гараг / Билгийн тооллын: 27Намрын дунд харагчин тахиа сар
Бага морь одтой, хөх хулгана өдөр
Аргын тооллын: 2014.10.20, Даваа гараг
Наран ургах шингэх: 07.42-18.10
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн аавх, бүтээл туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 22 цаг 34 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.




















































