Согтууруулах
ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь
алдагдуулсан хэрэгт шүүгчдсэн “Шинэ үе” продакшны жүжигчин
бүсгүйчүүдийн хэрэг олны анхаарлын төвд байна. Шүүх хурал хаалттай
болсон хурлын эхлэл хэсэг сэтгүүлчдэд нээлттэй байсан юм. Тухайн үед
Ц.Алдармаагийн өмгөөлөгч “Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах
саналтайгаар энэ хуралд оролцоно. Энэ тухай хүсэлтээ өмнө нь прокурорын
байгууллагад хэдэнтээ тавьсан. Мөн хоёр жүжигчин бүсгүйн хэргийг шүүн
хэлэлцэх явцад тэдний маргалдсан шалтгаан болон цөөнгүй хүний нэр хүнд,
тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас хэргийг хаалттай
хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.

Харин Д.Оюунтуулын өмгөөлөгч
“Миний үйлчлүүлэгч өнгөрөсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойш эмнэлгээр
явж байгаа. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Мөн одоо ч Нэгдсэн
гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн Ц.Алдармаагийн
эмчилгээ, хохирлын төлбөр болох 1 сая 750 мянган төгрөгийг бэлнээр
авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгч Ц.Оюунтуулын ялыг хөнгөрүүлэх
саналтайгаар оролцоно” гэж байсан юм.
Улмаар шүүгдэгчдийн өмгөөлөгч энэ хэргийг хэлэлцэхэд хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаснаар хурал хаалттай явагдаж эхэлсэн.
Ийн шүүх хурлын өглөөнөөс орой болтол үргэлжилж оройн 19.20 цагийн үед шийдээ гаргасан бөгөөд шүүгчдийн зүгээс Ц.Алдармаад 7 жил 10 сарын ял, Д.Оюунтуулыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөх шийдвэр байлаа.

Мөн анх ус цацсан гэхэд нь Ц.Алдармааг үзэж чадахгүй байсан хүмүүс өнөөдөр 7 жилийн ял авахаар нь Д.Оюунтуул руу бурууг оруулж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ихэнх иргэд Ц.Алдармаад 7 жилийн ял авсан нь үнэхээр чангадсан гэцгээж байна. Гэхдээ Ц.Алдармаа хамгийн гол нь хүн рүү буцалсан ус санаандгүй цацчихаагүй. Өмнөх өдөр нь хэрэлдээд маргалдаад унтаад маргааш өглөө нь хав халуун буцалсан ус барьж орж ирээд Д.Оюунтуулын нуруун дээр санаатайгаар асгасан гэж баттай эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ залуу хүн бас анх удаа хэрэгт холбогдож байгаа учир давж заалдаад, дээд шүүхэд хандаад ял нь хөнгөрөх байлгүй дээ гэцгээх хүмүүс ч байгаа юм.

Хэсэгхэн зуурын уур бухимдлаас болж хүн юугаа алдаж, ямар үнэ цэнэтэй зүйлсээ алдаж болохыг хоёр жүжигчний уг хэрэг харуулж байна. Тиймээс залуус минь зарим зүйлд тэвчээртэй, ирээдүйг харсан байдлаар хандаж байгаарай гэж Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын ойрын эх сурвалжаас хандан хэллээ.
Ц.Алдармааг 19.30 цагт гэр бүлийнхэнтэй нь уулзуулалгүй шууд Цагдан хорих 461-р анги руу авч явсан юм. Харин “Шинэ үе” продакшныхан шүүх хуралд гэрчээр оролцоогүй төдийгүй түүнийг баривчлагдах үед ч байгаагүй аж.

Цаашлаад Ц.Алдармаагийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх эмнэлэгийн дүгнэлт дахин гаргах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд давж заалдах шүүх хурлаар олон асуудлын учир тайлагдана гэж найдаж байна.

Юутай ч энэ бүхнийг ийм зэрэгт хүргэхгүйн үүднээс “Шинэ үе” продакшныхан хариуцлагатай хандах ёстой байсан. Тэд асуудлыг даамжрахаас өмнө хоёр жүжигчнийхөө төлөө явсан бол өдийд ийм байдалд орохгүй байсан юм. Цаашлаад, аль альных нь хохирлыг барагдуулж, эрүүл болгохын төлөө хандивын тоглолтыг хүртэл зохион байгуулсан бол элэг нэгт Монголчууд нь байг гэж хэлэхгүй л байсан байх.

Улмаар шүүгдэгчдийн өмгөөлөгч энэ хэргийг хэлэлцэхэд хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаснаар хурал хаалттай явагдаж эхэлсэн.
Ийн шүүх хурлын өглөөнөөс орой болтол үргэлжилж оройн 19.20 цагийн үед шийдээ гаргасан бөгөөд шүүгчдийн зүгээс Ц.Алдармаад 7 жил 10 сарын ял, Д.Оюунтуулыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөх шийдвэр байлаа.

Иргэд хоёр бүсгүйн шүүхийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж байна
Харин
шүүхийн эл шийдвэрийн дагуу иргэд янз бүрээр ярьж, маргалдаж, мэтгэлцэж
эхэллээ. Зарим иргэд өөр хоорондоо яриад зохицуулчихгүй нэгнийхээ
амьдрал хар толбо үлдээлээ гэж байгаа бол нөгөө хэсэг нь хүн ямар хэрэг
хийнэ түүнийхээ шийтгэлийг авах хэрэгтэй гэцгээж байгаа юм. Гэхдээ
олонхийн масс тэднийг ийн шийтгүүлсэнд маш их харамсалтай байгаагаа
цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байна.Мөн анх ус цацсан гэхэд нь Ц.Алдармааг үзэж чадахгүй байсан хүмүүс өнөөдөр 7 жилийн ял авахаар нь Д.Оюунтуул руу бурууг оруулж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ихэнх иргэд Ц.Алдармаад 7 жилийн ял авсан нь үнэхээр чангадсан гэцгээж байна. Гэхдээ Ц.Алдармаа хамгийн гол нь хүн рүү буцалсан ус санаандгүй цацчихаагүй. Өмнөх өдөр нь хэрэлдээд маргалдаад унтаад маргааш өглөө нь хав халуун буцалсан ус барьж орж ирээд Д.Оюунтуулын нуруун дээр санаатайгаар асгасан гэж баттай эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ залуу хүн бас анх удаа хэрэгт холбогдож байгаа учир давж заалдаад, дээд шүүхэд хандаад ял нь хөнгөрөх байлгүй дээ гэцгээх хүмүүс ч байгаа юм.

Д.Оюунтуулын сэтгэл санаа маш муу байна
Мэдээж
нэгэн үе тайзнаа хамтдаа бүхнийг хийж, эн зэрэгцсэн сайхан найзууд
явсан хүмүүс түр зуурын сэтгэлийн хөөрөл, бухимдлаасаа болоод нэгнээ ийм
байдалд хүргэсэн.Цаашлаад хэн хэнийхээ амьдрал, нэр хүнд, эрүүл мэндэд
арилашгүй толбо үлдээсэн. Долоон жилийн ял аваад явсан Ц.Алдармаад ч,
хамтлагийнхаа гишүүнийг ял аваад явахыг харсан Д.Оюунтуулд ч энэ бүхэн
маш хэцүү тус ч байгааг ойрын эх сурвалжууд нь хэлж байна. Д.Оюунтуулын
хувьд түүнийг ийн ял аваасай гэж хүсээгүй. Тэрбээр зөвхөн бүх зүйл шүүх,
цагдаа дээрээ тулснаас хойш хохирлын мөнгийг л нэхэмжилсэн төдий.Хэсэгхэн зуурын уур бухимдлаас болж хүн юугаа алдаж, ямар үнэ цэнэтэй зүйлсээ алдаж болохыг хоёр жүжигчний уг хэрэг харуулж байна. Тиймээс залуус минь зарим зүйлд тэвчээртэй, ирээдүйг харсан байдлаар хандаж байгаарай гэж Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын ойрын эх сурвалжаас хандан хэллээ.
Ц.Алдармааг 19.30 цагт гэр бүлийнхэнтэй нь уулзуулалгүй шууд Цагдан хорих 461-р анги руу авч явсан юм. Харин “Шинэ үе” продакшныхан шүүх хуралд гэрчээр оролцоогүй төдийгүй түүнийг баривчлагдах үед ч байгаагүй аж.

Ц.Алдармаагийн өмгөөлөгчид Давж заалдах хурлаар их зүйл шийдэгдэнэ гэж найдаж байна
Ц.Алдармаагийн
өмгөөлөгчдийн хувьд мэдээж давж заалдахаа мэдэгдсэн. Тодруулбал,
Б.Дашдорж өмгөөлөгч “ Хэргийг нотлох баримтуудыг судлаад явж байх үед
шүүгчийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан юм байна гэдгийг хоёр
өмгөөлөгчийн зүгээс ойлгосон. Учир нь шүүгчийн урьдчилаад биччихсэн
шийтгэх тогтоол шинээр гарсан нотлох баримтуудыг өмгөөлөгч нарт
танилцуулах үед гарсан байсан. Тиймээс давж заалдана” гэв.Цаашлаад Ц.Алдармаагийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх эмнэлэгийн дүгнэлт дахин гаргах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд давж заалдах шүүх хурлаар олон асуудлын учир тайлагдана гэж найдаж байна.

Хуралдааны үеэр шүүх шинжилгээний эмч ухаан алдсан гэв
Дашрамд
дурдахад шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Оюунтуулд гэмтлийн зэрэг
тогтоосон ШШҮХ-ийн хоёр эмч шүүх хуралдааныг дундаас нь орхиж явсан
талаар эх сурвалж мэдээлж байна. Учир нь Д.Оюунтуулд түлэгдэлтийн зэрэг
тогсоосон актад Ерөнхий эмчийн гарын үсэг дутуу байсан гэнэ. Үүнийг
Ц.Алдармаагийн өмгөөлөгчид “Нотлох баримт дутуу” гэдэг үндэслэлээр дахин
шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ уламжилсан ч эмч нар
үүнийг ихээхэн эсэргүүцэж улмаар хуралдааны үеэр нэг эмч нь ухаан алдаж
унаснаар хуралдааныг орхиж явсан гэх мэдээллийг эх сурвалж онцолжээ.Юутай ч энэ бүхнийг ийм зэрэгт хүргэхгүйн үүднээс “Шинэ үе” продакшныхан хариуцлагатай хандах ёстой байсан. Тэд асуудлыг даамжрахаас өмнө хоёр жүжигчнийхөө төлөө явсан бол өдийд ийм байдалд орохгүй байсан юм. Цаашлаад, аль альных нь хохирлыг барагдуулж, эрүүл болгохын төлөө хандивын тоглолтыг хүртэл зохион байгуулсан бол элэг нэгт Монголчууд нь байг гэж хэлэхгүй л байсан байх.
24tsag.mn





















































Сэтгэгдэл (27)