Тавантолгой Цахилгаан Станц төсөлд урдчилсан байдлаар Японы Marubeni корпораци, Kansai electric, Солонгосын Daewoo Engineering, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ &, Posco Energy гэсэн компаниуд шалгараад байгаа ажээ. Төслийн нэгжийн зүгээс эдгээр компаниудад "Арилжааны даалгавар" -ыг хүргүүлснээр өнөөдрөөс эхлэн Хөрөнгө оруулагчийг тодруулах олон улсын шалгаруулалт албан ёсоор эхэллээ.Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан "Нийтдээ 680 гаруй бүлэг сэдэв бүхий англи хэл дээр бэлтгэсэн 2500 орчим хуудас бүхий төслийн баримт бичгийг бэлтгэхэд Японы “Sumitomo Mitsui Banking Corporation”, Австралийн “Worley Parsons”, АНУ-ын “Shearman & Sterling”, Францын “Societe Generale”, Австралийн “Allens Linklaters” гэсэн дэлхийн нэр хүндттэй том компаниудын зөвлөхүүд ажилласны зэрэгцээ “Оyu Tolgoi LLC” , “MCS Power” компаниуд томоохон хувь нэмэр орууллаа" гэв. Уг олон улсын сонгон шалгаруулалтын ил тод, шударга байдлыг хангахын тулд төсөлд оролцогч талууд Америкт төвтэй “Deloitte” компанийг сонгожээ. Монгол улс дэлхийн хэмжээний мэргэжлийн компаниудын оролцоотойгоор анх удаагаа томоохон хэмжээний банкны чадвартай баримт бичиг бэлтгэсэн нь энэ байлаа.




















































