Өнгөрсөн долоо хоногийн спортын дуулиан бол Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын асуудал байлаа. Тэгвэл өчигдөр МХБХ -ны Удирдах зөвлөл хуралдаж, дэд ерөнхийлөгч А.Ганбаатарыг МХБХ -ны ээлжит их хурал хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ. Энэ талаар тус холбооныхон өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дамдин, М.Амарбаясгалан, Ж.Энхжаргал, Ч.Наранбаатар, Л.Мягмаржав нар оролцсон юм. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар юуны өмнө холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболдын өмнөөс уучлал хүсч, Монголын хөлбөмбөгийн спортын нэр хүндийг сэргээх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахыг нийт хөлбөмбөг сонирхогчдод уриаллаа.




















































Сэтгэгдэл (9)