Аваргуудын лигийн Е хэсэгт багтсан Рома болон Байерн Мюнхен клубын тоглолт өнгөрсөн шөнө Италийн Ром хотод боллоо. Харамсалтай нь Байерн Мюнхен клуб Рома клубыг талбай дээр нь 7:1 –ээр бут ниргэлээ. Ингэснээр үхлийн гэгдэж байсан E хэсгийг Байерн есөн оноотой тэргүүлж байгаа бол Рома дөрвөн оноотой удаалж, Манчестер Сити гуравдугаар байранд бичигдэж байгаа бол хойд хөршийн ЦСКА клуб сүүл мушгиж явна.



















































