Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа , “Гулзатын санаачлага” ТББ хамтран аргалийн тоо толгойг тоолох ажлыг хийжээ. Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчим, Мандахын аараг, Хүрэмийн нуруунд хийсэн уг тооллогоор нийт 1541 аргаль бүртгэгдсэн байна. Үүний 797 нь хонь 314 нь угалз, 310 нь хурга болон 120 аргалийн нас хүйсийг тогтоож чадаагүй ажээ. Одоогоос хоёр жилийн өмнө хийсэн тооллогоор энэ бүс нутаг 1046 аргальтай байжээ. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт хар сүүлтийн тооллого явуулахад 119 хар сүүлт бүртгэгдсэн байна.



















































