Америкийн телевизийн TLC телевизээр Лиз гэдэг бүсгүй найз залуу Эриктэйгээ нэгэн хачирхалтай түүхээ ярьж олны анхаарлыг татан од болжээ. Тэр хоёр бэлгийн харьцаанд ороод Лиз бүсгүй ханаж дур тавьсан ч энэ нь үргэлжилсээр байсан гэнэ. Лиз “Эхлээд би болиулах гэж үсэрч үзлээ, нэмэр болсонгүй. Тэгэхээр нь дарс уулаа бас болсонгүй. Дур тавихаа болиулах гэж болох бүхнийг л хийсэн дээ. Даанч тус болоогүй” гэж телевизээр ярьжээ. Бэлгийн харьцаа нь дуусаад нэг цаг болсон ч энэ нь үргэлжилсээр байхаар нь эмэгтэй бүр айж орхисон гэнэ. Тэгээд хоёр цаг өнгөрөхөд болихгүй байхаар нь эмч дууджээ. Эмч нар ч түүнийг төрөх гэж байгаа юм байна гэж бодсон гэнэ. Тэгээд дахиад нэг цагийн дараа гэхэд л эмч нар намжааж тайвшруулан энэ хачирхалтай явдлыг эцэс болгожээ.




















































