Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сарьсан багваахай агнаж идсэнээс Эбола гарчээ

2014-10-23
0
ЖИРГЭХ
Эбола вирус 4500 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь Гвиней, Либери, Сьерра Леон улсын иргэд юм. Одоогоор уг хөнөөлт вирусыг устгах төгс арга олдоогүй байна.
    Эбола вирус 4500 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь Гвиней, Либери, Сьерра Леон улсын иргэд юм. Одоогоор уг хөнөөлт вирусыг устгах төгс арга олдоогүй байна.

Guinea-Bats-Ebola

Эбола сарьсан багваахайгаас үүдэлтэй

    Гвиней улсын оршин суугчид сарьсан багваахай алж идсэнээс эбола гарсан. Үүнтэй холбоотойгоор Эбола вирусаас урьдчилан сэргийлэхийн тулд тахалын эх үүсвэр болоод байгаа зэрлэг ан амьтдыг агнаж болохгүйг Африкийн иргэдэд сануулав. Мөн Эбола вирусыг тээгч болон тараагч нь сарьсан багваахай, горилла сармагчин, гахай гэж ДЭМБ мэдэгдсэн юм. Тэдний махыг идэх, тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дамжин халдвар хүний биед ордог аж.
Африкийн улс орнуудад ан амьтан агнах технологи хөгжөөгүйн улмаас ихэнх хүмүүс зэрлэг ан амьтдыг агнан махны хэрэгцээгээ хангадаг. Судлаачдын мэдээлж буйгаар Конго улсын бүс нутгийн хүмүүс жилд таван сая тонн ангийн мах иддэг аж.

Нигерь Эбола вирусгүй улс боллоо

Нигерь улс Эбола вирусгүй орон болсныг ДЭМБ зарлажээ. Сүүлийн 45 хоногийн хугацаанд тус улсад эболагийн ганц ч тохиолдол бүртгэгдээгүй учир ийнхүү халдваргүй бүс, нутгийн тоонд багтаасан байна.  Тэгэхдээ энэ сарыг дуустал Нигерьт сайн дурынхан тандалт хийх гэнэ. 170 сая хүн амтай Нигерьт 19 тохиолдол бүртгэгдэхэд халдварын тархалт хяналтаас гарах вий хэмээн эмээж байсан юм. Тиймээс 900 орчим хүнийг тусгаарлаж, 18 мянган жуулчинд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг олон нийтэд сурталчилсны ачаар тархалтыг зогсоолоо.

ff0c420c359dccaoriginal

Улсынхөө төлөө өөрийгөө золиослосон эмч

ДЭМБ Нигерийг халдваргүй улс болсоныг зарласан билээ. Доктор Стелла Амиёо Ададево Лагос хотноо ажиллаж, Эболагаар өвчилсөн 19 хүнийг эдгээхийн төлөө чадах бүхнээ хийсний эцэст өөрөө халдварлаж, нас барсан юм.
    Тэрээр Нигерийн Сангийн яамны ажилтан, 40 настай Саверийг халдвар авсныг мэдмэгцээ шуурхай арга хэмжээ авч, тусгаарласан юм. Гэвч Саверыг нас барахад Ададево эмч өөрөө Эбола туссанаа мэджээ. 21 жил эмнэлгийн салбарт ажилласан Ададево эх оронч хүн гэдгээ харуулж, анхны өвчтнийг тусгаарлаж чадсанаар олон мянган хүнийг аварсан байна. Түүнийг Нигерьчүүд үндэсний баатар хэмээн үзжээ. Нигерьт 20 тохиолдол бүртгэгдсэний 8 нь нас барсан юм.

20140902PHT58006_original

Бээжинд эбола тархах магадлал өндөр байна

Эбола вирус хамгийн өндөр тархах магадлалтай таван хотын хоёрт Бээжин орчихсон байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Чэнь Жү “Баруун Африкийн гурван оронд дэгдсэн үхлийн аюулт эбола вирус Хятадад бүртгэгдээгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “Өчигдрөөс эхэлж барууны хэвлэлүүдээр Хятад улс Гвиней, Либер, Сьерра-Леон улсад эбола вирус бүртгэгдсэний дараа онгоцны буудал, галт тэрэгний зогсоол зэрэг гадаадын жуулчид их зорчдог газруудад хяналтаа тогтоосон. Мөн эбола дэгдсэн улсын иргэдийг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй” гэж ярьсан байна.

bfcad74aafd0ac33original

Эболагаас амьд үлдсэн хүмүүсийн цус анагаах шидтэй

Эбола вирусын халдвартай тэмцэхэд улам хэцүү болж байгаа энэ үед шаналж зовсон өвчтөнүүдэд амьд үлдсэн хүмүүсийн цусыг худалдах явдал эмнэлгүүдэд гарч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулав. Эболагаас эдгэрсэн хүмүүсийн цусан дахь ийлдсэнд үхлийн аюултай вирустай тэмцэх эсрэг биет бий. Мөн тийм хүмүүсийн цусыг донор болгон авсанаар Эбола вирусаас сэргийлэх болон эдгэрэх боломжтой гэдгийг зарим судалгаагаар батлажээ. Тэдний цусны сийвэнд эсрэг биет хадгалагдаж байгаа эсэх нь албан ёсоор нотлогдоогүй болохоор хангалттай судалгаа хэрэгтэй гэж үзэж байна. Өмнө нь Америкийн тусламжийн ажилтан Рик Сараг эдгэрсэн өвчтөний ийлдсээр эмчилж байсан ажээ. Тэрээр Кэнт Брэнтлигийн цусыг авсанаар Эб
ола вирусаас аврагджээ.

Нисэх буудлуудад Эболагийн сорил авч байна

Либери, Сьерра Леон, Гвиней улсуудаас өдөрт дунджаар 150 хүн АНУ-ыг зорьдог. Тиймээс халдварын голомтоос ирж буй иргэдийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулж байна. Үүний зэрэгцээ гадаадын улс орнууд иргэдийг халдвар дэгдсэн бүс нутгуудад зорчихыг хориглоод байгаа аж.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.179.7.6)
    Хэдэн зуун жил хэрэглэж ирсэн уламжлалт хүнсэн биз дээ олон зуун жилийн өмнөөс энэ өвчөн нь гарахгүй яасийн дох ч ялгаагүй сармагчингаас анх гарсан гэдэг шал худлаа барууныхан ийм өвчөнүүд гаргаж туршдаг гэдэг яриа таамаг байдаг Монголд хадварт өвчин гарвал хэдэн зуун жил хэрэглэж ирсэн малаас нь боллоо гэх юм байна л даа
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.11.134)
    Бузартай хогнууд юмаа,Яаж тийм заваан юм иддэг байнаа. Идэх нь битгий хэл хархаас шижгийн гэж,,
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Darksilent (95.211.185.54)
    Гвинэт пэлтроу-ийн тоглосон 1 УСК байдаг даа, түүнтэй их төстэй юмаа энэ өвчин. тэр кинон дээр гахай, сарьсан багваахайнаас болж халдвар тарсан байдаг. TER KINOND URIDCHILAN SERGIILJ GARGSAN YM BISHU UDAANCH AFRAKIIN ARD IRGED HICHNEEN UZSENCH GESEN GOL HOOL HUNS N BOLHOOR YALTACHGVI L TUSHIINMDA
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Сонин юмаа (122.254.111.102)
    Гвинэт пэлтроу-ийн тоглосон 1 УСК байдаг даа, түүнтэй их төстэй юмаа энэ өвчин. тэр кинон дээр гахай, сарьсан багваахайнаас болж халдвар тарсан байдаг.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ЭНЭ НЕГРҮҮДЭЭС Л ЯНЗ БҮРИЙН ШИНЭ ӨВЧИН, ВИРУС ГАРАХ ЮМАА. ДОХ ЧИНЬ ЭД НАРААС Л АНХ ГАРСАН ШДЭЭ.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.185)
    Хүн төрөлхтөн африкад үүссэн цагаас л сарьсан багваахай идсэн байх, манай тарвагатай адил. Харин 1980 онд америкууд африкад юу хийж яагаад нэг омогийг бүслэж байгаад устгасаныг судлаад үз. Зүгээр л хэн нэгэнд тархиа бүү угаалга.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    1 цаг 30 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    2 цаг 43 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 8 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    3 цаг 10 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    3 цаг 34 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    4 цаг 28 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    5 цаг 43 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    6 цаг 28 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 13 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    7 цаг 13 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    7 цаг 19 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    8 цаг 28 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    8 цаг 41 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    8 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    8 цаг 55 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    9 цаг 4 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    9 цаг 14 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    9 цаг 18 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    9 цаг 27 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК