Олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах "Алтан бүс" -ийн төлөөх анхдугаар барилдаан Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн гол хотод аравдугаар сарын 18-ны өдөр болжээ. Тус барилдаанд 128 бөх дөрвөн хэсэгт хуваагдаж барилдасан юм. Монголоос урилгаар улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, улсын начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох нарын тэргүүтэй улс аймгийн цолтой 30 гаруй бөх очиж оролцсон бөгөөд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа шөвгийн дөрөвт шалгарчээ.



















































