Аваргуудын лигийн "А" хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тоглолтуудаас сонирхуулахад Атлетико Мадрид клуб Мальмог 5-0 –ээр бут ниргэж, зургаан оноотой болсон бол Олимпиакос клуб талбай дээрээ Ювентүсийг 1-0 –ээр хожиж мөн адил зургаан оноотой боллоо. Харин гурав болон дөрөвдүгээр байранд Италийн алдарт Ювентус болон Мальмо клубүүд тус бүр гурван оноотойгоор бичигдэж байна.



















































