БНСУ -ын Инчён хотод болж буй Азийн пара наадмаас жүдо бөхийн багийн төрөлд эмэгтэй баг түрүүлж, эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй жүдочид Иранд 2:3 онооны харьцаагаар хожигдсон ч Тайландын багийг 5:0-оор буулган авч, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй баг Тайландыг 2:1, БНХАУ-ын жүдочдыг 3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэтхэгийн багийг 3:0 -оор ялж, Азийн наадмын алтан медалийн эзэд болжээ.




















































